Я.Содбаатар: МАН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг ард түмнээсээ асууж, тодруулна

Zuv.mn
55 минутын өмнө

Монгол Ардын Намын Удирдах зөвлөлөөс энэ сарын 21-нд орон даяар зохион байгуулсан аймаг, сумдын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2026 оны нөхөн сонгуулийн үр дүнг танилцуулах үеэр тус намын ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой дараах мэдээллийг өгөв. 

Тэрбээр "Парламентад суудалтай улс төрийн хүчнүүд Ерөнхийлөгчийн сонгуульд хүн нэр дэвшүүлдэг. МАН энэ удаад ард түмэн хэнийг нэр дэвшүүлэхийг хүсэж байгааг үндэслэн нэр дэвшигчээ тодруулах болно.  Үндсэн хуулийн заалтын дагуу Ерөнхийлөгчийн сонгуульд 50-аас дээш насны, Монгол Улсад сүүлийн таван жил байнга оршин сууж байсан хүн нэр дэвшинэ. 

Өмнөх жишгийн дагуу МАН-аас тэр хүн нэр дэвшинэ гэж нэрлэхээс илүү ард иргэдээс санал авах гэж байгаа юм. Мөн зөвхөн намын гишүүд гэлтгүй, мэргэжлийн байгууллагууд, холбоод, бизнес эрхлэгч зэрэг бүх салбарынхнаас санал авч МАН-ын нэр дээр дараагийн зургаан жилд Ерөнхийлөгчөөр ажиллах хүнийг тодруулна" гэсэн юм.

Мөн тэрбээр намын бүлгийн хагарлын тухай асуудлаар "Одоогоор парламентын бүлэгт 30, 38 гэсэн хуваагдал байхгүй. Тодорхой хувь хүмүүс өөрсдийн байр суурийг илэрхийлэх тохиолдлууд бол байна" гэсэн тайлбар өглөө.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна