Салсан эхнэрээ 12 цаг зодож, хүчирхийлсэн Ц.Пүрэвийг албан тушаалаас нь чөлөөлжээ

Х.Есү
58 минутын өмнө

Өмнөговь аймгийн цэргийн штабын орлогч дарга Ц.Пүрэв салсан эхнэрээ 12 цагийн турш, тасралтгүй зодож, тамалсан зураг цахим орчинд цацагдсан. Тус хэрэг 2026 оны зургаадугаар сарын 14-15-нд шилжих шөнө болжээ. 

Тухайн алба хаагчийг Батлан хамгаалах яамны төрийн нарийн бичгийн тушаалаар үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. 

Ц.Пүрэв нь салсан эхнэрээ аймгийн төвөөс 20-30км зайд аваачин зодож, хүчирхийлж, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангажээ. Мөн эмэгтэй хүний эмзэг эрхтэн рүү машины төмөр хийж, яргалсан байна. Одоогоор хохирогчийн биеийн байдал тааруу эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. 

Цагдаагийн байгууллагаас "Иргэний гаргасан гомдол мэдээллийн дагуу эрэн сурвалжлах ажиллагааг зохион байгуулж иргэн Ц-г салсан нөхөр нь машинтай авч явж биед халдаж, зодсон нөхцөл байдал урьдчилсан байдлаар тогтоогдоод байна.Холбогдогчийг олж тогтоон, хохирогчид эмнэлэгийн байгууллагын тусламж үзүүлсэн. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна" гэх мэдээллийг өгсөн юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна