Боловсролын үнэлгээний төвөөс Элсэлтийн шалгалтын зохион байгуулалт, дүн оноог үнэлэх үнэлгээний талаар өнөөдөр мэдээлэл өгөв.
Энэ онд Элсэлтийн шалгалтад 49014 шалгуулагч бүртгүүлсэн. Элсэлийн шалгалт зургадугаар сарын 25-нд түүх, англи хэлний хичээлээр эхэлнэ. Энэ оны хувьд математикийн шалгалтад хамгийн их буюу 35271 шалгуулагч бүртгүүлсэн бол түүх, газарзүйн хичээлд хамгийн бага шалгуулагч бүртүүлсэн. Шалгуулагчид шалгалтад ирэхдээ суудлын хуваарь, бүртгэлийн хуудас, иргэний үнэмлэх, бүрэн дунд боловсролын гэрчилгээгээ авч ирнэ. Нийт 55 хяналтын төвд 3500 орчим багш хяналтаар ажиллана. Мөн тусгай хэрэгцээт шалгуулагчдад зориулж тусгай шалгалтын төв ажиллуулж байгаа ажээ. Утсыг нь хурааж авахгүйгээр тусгай уутанд хийж сүлжээ унагагчийг туршина. Мөн Тээврийн цагдаа болон Нийтийн тээврийн газар гээд хүүхэд шалгалтад хамрагдахад тусалж болох бүхий л газартай хамтарч ажиллана гэдгийг албаныхан хэлэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна