МАН-ын бүлэг Ерөнхий сайдаа бодов уу, Ерөнхийлөгчөөс эмээв үү

Х.Батсайхан
1 цаг 42 минутын өмнө

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Х.Тэмүүжин, Ж.Бат-Эрдэнэ, Д.Энхтүвшин, Х.Баасанжаргал нарын гишүүдийн  өргөн мэдүүлсэн УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг нэгтгэн хэлэлцлээ.

Хэлэлцүүлгийн эхэнд Ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналууд дээр нэг бүрчлэн санал хурааж, дэмжихийг дэмжиж /тухайлбал, 15.5, 15.6/, дэмжихгүйг нь дэмжээгүй.

Улмаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал 15.4 дэх буюу т "Чуулганы хуралдааны танхимын индэрт зөвхөн УИХ-ын даргын суудал байрлана" гэсэн заалтыг хасах горимын санал гаргасны дараа АН-ын бүлэг ажлын нэг хоногийн завсарлага авав.

АН-ын бүлэг эхлээд ажлын тав хоногийн завсарлага хүссэн ч Байнгын хорооны дарга Б.Жавхлан нэг хоногийн завсарлага л өгсөн юм.

Хууль хэрвээ байгаагаараа батлагдвал Ерөнхий сайдын төдийгүй Ерөнхийлөгчийн суудал ч доошоо бууж таарна. Ерөнхийлөгч УИХ-д ажлаа тайлагнадаг тул энэ Үндсэн хууль болон бусад хуулийн зарчимтай харшлахгүй.

Гэвч МАН-ын бүлэг Ерөнхий сайдын суудлыг дээш нь залах гэсэн үү, эсвэл хууль байхгүй, дурдагдахгүй байгаа Ерөнхийлөгчийн сууддлыг доош явуулахаас айсан уу, санал хураагаад хасахыг дэмжсэн юм.  



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна