Үндэсний их баяр наадмаар зургаа хоног бүх нийтээр амарна

Х.Есү
1 цаг 15 минутын өмнө

Үндэсний их баяр наадмаар зургаа хоног бүх нийтээр амарна. 

Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй "Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай" хуулийн 4-р зүйлд "Хуульд өөрөөр заагаагүй бол Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяраар долоодугаар сарын 10, 11, 12, 13, 14, 15-нд амарна" гэж заасан байдаг. 

Энэ жилийн хувьд зургаан өдрийн хоёр нь бямба, ням гарагт таарч байгаа бол үлдсэн дөрвөн өдөр нь ажлын өдөр байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна