E-Mongolia систем дэх бүртгэлтэй утасны дугаараа хэрхэн солих вэ?

Х.Есү
Өчигдөр 18 цаг 30 минут

Иргэн та E-Mongolia системд бүртгэлтэй утасны дугаараа солихыг хүсвэл дараах алхмуудыг дагана уу:

Анхаарах зүйл:

Шинээр бүртгүүлэх гэж буй утасны дугаар заавал таны өөрийн нэр дээр бүртгэлтэй байх ёстойг анхаарна уу.

  • E-Mongolia вэбсайт (www.emongolia.mn) эсвэл мобайл аппликейшнээр орж "Нэвтрэх" товчийг дарна.
  1. "Бүртгэлтэй утасны дугаар солих" хэсэгт орно.
  2. Регистрийн дугаар болон шинэчлэх гэж буй өөрийн нэр дээрх шинэ утасны дугаарыг оруулна.
  3. Дан (DAN) танилт системд бүртгэлтэй байсан хуучин дугаарт 6 оронтой баталгаажуулах код ирнэ.
  4. Ирсэн кодыг 130092 дугаарт илгээснээр таны утасны дугаар амжилттай шинэчлэгдэнэ.

Та E-Mongolia-ийн албан ёсны Facebook хуудсаар дамжуулан дараах холбоосоор орж үйлчилгээний дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцах боломжтой. Үүнд:

Мөн нэмэлт асуулт, зөвлөгөө хэрэгтэй бол 1111-2 лавлах утсанд ажлын өдрүүдэд 08:30–17:30 цагийн хооронд холбогдон үнэ төлбөргүй зөвлөгөө авах боломжтой.

 

 

 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна