Шатахуун түлшний хомсдолтой холбоотойгоор төрөөс шатахуун олгох шинэ журам гаргаж, өчигдрөөс мөрдөх болсон билээ. Ингэснээр автомашиныг тэгш, сонгой дугаараар олгох, нэг автомашинд нэг удаадаа 50,000 төгрөгөөс дээш шатахуун олгохгүй байх, сванд өгөхгүй байх журам үйлчилдэг.
Тэгвэл АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням өчигдөр орой шинэ журмын талаар тайлбар хийжээ. Тэрбээр "Зөвхөн Улаанбаатарт, зөвхөн АИ-92 төрлийн шатахуун дээр л Тэгш сондгой, Саванд өгөхгүй, нэг удаадаа 50.000₮-р өгөх зэрэг нөөцийн хувиарлалтын зохицуулалт хийж байгаа шүү дээ" гэсэн байна.
Өөрөөр хэлбэл, шатахуун олгох шинэ журам орон нутагт хамаарахгүй юм байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна