Яг түүн шиг шоуны хоёр дахь цуврал өчигдрөөс үзэгчдэд хүрч анхны дугаараа үзэгчиддээ хүргэсэн. Энэ удаа шоунд жүжигчин Г.Бархүү, “Эмоци” хамтлагийн жүжигчин Б.Ариунцэцэг, дуучин Б.Халиун, дуучин Хишигдалай, БНСУ-д уран бүтээлээ туурвидаг дуучин С.Гантогоо, төгөлдөр хуурч Алимаа буюу Ами, “Шар айраг” хамтлагийн дуучин Г.Ганхүү нар оролцож байгаа.
Эхний дугаарын ялагчаар дуучин Т.Дэлгэрмөрөнтэй яг адилхан болсон жүжигчин Т.Бархүү 45 оноогоор тэргүүлсэн бол төгөлдөр хуурч Ами 36, Гантогоо 26 оноогоор удаалсан. Харин хамгийн бага оноотой нь А.Хишигдалай, жүжигчин Б.Ариунцэцэг нар байсан. Дуучин А.Хишигдалайгийн хувьд алдарт дуучин Аделийн дүрд хувирсан.
Тэрбээр шоуны эхний дугаарын ялагчийг тодруулах мөчид “Энэ бол эхлэл. Дахиад 7 дугаар байна. Энэ дугааруудад хэн нь бэ гэдгээ харуулах ёстой байх” хэмээн хэлээд авна лээ. тэрбээр дараагийн дугаарт өөрин хамгийн сайн найз дуучин Маралжингоогийн дүрд хувирна. Энэ дугаар түүнд хэн бэ гэдгээ харуулах боломж олгох болов уу?
Сэтгэгдэл бичигдээгүй байна