Швейцарьт ажилгүйчүүддээ мөнгө өгч, ажил олоход нь туслахаар болжээ

2018/09/18
Швейцарийн Рейнау тосгоны иргэдэд сард ямар ч нөхцөл шаардалгүйгээр 2,5 мянган ам.доллар тараах төсөл хэрэгжих гэж байна. Туршилтыг найруулагч Ребекка Пэниаэн явуулж байгаа аж. Тэрбээр суурь орлого хүмүүсийг ажил хайхад нөлөөлөх эсэхийг судлах зорилгоор ийм ажиллагаа эхлүүлж байгаа юм байна. 

Нутгийн иргэд ч тосгонд нь ийм төсөл явуулахыг зөвшөөрчээ. Туршилтад 1300 хүн оролцохоо илэрхийлсэн байна. Финляндын Засгийн газар өнгөрсөн 04 дүгээр сард иргэдэд суурь орлого оруулах туршилт явуулахаас татгалзсан юм. Уг нь тус улсын засаг захиргаанаас төслийн хүрээнд 2017 оноос эхлэн ажилгүйчүүдэд сар бүр 560 евро олгож байжээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна