Францад үл таних этгээд кинотеатрын үйлчлүүлэгчид рүү хутгатай дайрчээ

2018/09/19
Францын Рен хотын Gaumont кинотеатрт үл таних нэгэн эр үйлчлүүлэгчид рүү хутга барин дайрчээ. Энэ хэргийн улмаас хоёр хүн шархадсан байна. "OuestFrance" хэвлэлд мэдээлснээр халдлагын цаад шалтгаан нь ахуйн маргаан байсан гэнэ.

Нэг эр кино заалны цаад өнцгөөс нэг хүнийг хутгалаад, дараа нь дотор зодолдож эхэлсэн. Халдлага үйлдсэн этгээдийг зааланд түгжих гэж оролдсон. Цагдаа нар маш шуурхай ирсэн" хэмээн кинотеатрын ажилтан мэдэгдсэн байна. 

Цагдаа нар нулимс асгаруулагч хий ашиглаж, хэрэгтнийг барьжээ. Шархадсан эрчүүдийн бэртэл харьцангуй хөнгөн байгаа бөгөөд эмнэлэгт хүргэжээ. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна