Испанийн эрэг орчимд 500 орчим цагаачийг аварчээ

2018/09/25
Испанийн эрэг рүү хийлдэг завиар хүрсэн 500 орчим хууль бус цагаачийг өнгөрсөн амралтын өдрүүдэд далайн аврах албаныхан аварсан байна. 

Өнгөрсөн бямба гарагт Испанийн зүгт орших Андалусийн эрэг орчимд аврагчид арван завьтай 381 хүнийг, мөн Балеарын аралд нэг завьтай 12 хүнийг олжээ. Түүнчлэн ням гарагт аврагчид Альборан тэнгисээс хоёр завьтай 117 хүнийг аварсан байна. Тэднийг тус улсын Малага хот руу хүргэжээ.

Энэ онд Газар дундын тэнгисээр дамжин явсан 78 мянган цагаачаас /тэдний 1700 нь замдаа амиа алджээ/ Испани руу хамгийн их урсгал буюу 34238 цагаач /тэдний 359 нь замдаа амиа алджээ/ хүрсэн байна. 2017 оны нэгдүгээр сараас есдүгээр сар хүртэл Газар дундын тэнгисээр дамжин Африкаас 11 мянга гаруй цагаач тус улсад хүрсэн бөгөөд 2018 онд энэ тоо гурав дахин нэмэгджээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна