Иран улсын Ерөнхийлөгч Хасан Роухани АНУ хоригийн дарамтын бодлогоо үргэлжлүүлсээр байвал зүүн өмнөд хэсгийн Оманы буланг баруун урд хэсгийн Персийн булантай холбодог Ормузын хоолойг хаана гэж сүрдүүллээ. Энэ талаар тэрбээр NBC сувагт өгсөн ярилцлагадаа дурдсан байна.
Роухани өөрийнхөө хэлсэн үгийг анхааруулга биш, харин бодит байдал хэмээн онцлон тэмдэглэжээ. "Хэрвээ Персийн булангийн усан зам чөлөөтэй, аюулгүй хэвээрээ үлдэх ёстой бол бүгдэд тийм л хэвээрээ байх ёстой" гэжээ.
Роухани АНУ-ын засаг захиргаа Ираны нефтийн нийлүүлэлтийг бүрэн зогсоож чадахгүй хэмээсэн байна.
Сэтгэгдэл бичигдээгүй байна