Шинэ Зеландын ерөнхий сайд Жасинда Ардерн төрийн тэргүүний үүрэг гүйцэтгэж байхдаа хүүхэд төрүүлсэн хоёр дахь эмэгтэй гэгдэн түүхэнд тэмдэглэгдсэн билээ. Өмнө нь 1990 онд Пакистаны Ерөнхий сайд Беназир Бхутто энэ албыг хашиж байхдаа охинтой болж байжээ.
Ардерн НҮБ-ын ерөнхий ассамблейн чуулганд нялх хүүхэдтэйгээ оролцож буй анхны засгийн газрын тэргүүн боллоо. Түүний охин одоо гурван сартай гэнэ.
Тэр даваа гарагт Нелсон Манделагийн энх тайвны чуулганд оролцож үг хэлжээ. Тухайн үед түүний нөхөр Кларк Гэйфорд урд талын суудалд суун охиноо тэвэрч байсан нь олон нийтийн анхаарлыг татсан байна.
Гэйфорд бяцхан охин Неве Тэ Арохагаа асарч байгаа бөгөөд охин нь хөхнөөсөө гараагүй байгаа тул НҮБ-ын ерөнхий ассамблейн чуулганд гэр бүлээрээ иржээ.
Түүнчлэн Гэйфорд бяцхан охиныхоо хуралд оролцох зөвшөөрөл бүхий НҮБ-ын үнэмлэхийг твиттер хуудаснаа нийтэлсэн байна.
Сэтгэгдэл бичигдээгүй байна