БНСУ дэлхийн амьдрахад таатай орнуудын жагсаалтын 18-т жагсжээ

2018/09/27
 Пүрэв гарагт АНУ-ын нэгэн ашгийн бус байгууллагаас дэлхийн амьдрахад хамгийн таатай орнуудын жагсаалтыг гаргасан ба энэхүү жагсаалтад БНСУ 18-р байрт жагссан тухай “Yonhap” агентлаг мэдээлэв.

“Social Progress Imperative” байгууллагаас гаргасан судалгааны дүнгээс харахад, БНСУ улс нь нийгмийн ахиц дэвшлийн индексийн 100 онооноос 87.13 оноо авч,  146 орноос 18-т жагссан ажээ. Тус улс нь өнгөрсөн онд 26-р байрт жагссан юм.

Дэлхийн амьдрахад таатай орнуудын жагсаалтыг Норвеги улс 90.26 оноогоор тэргүүлсэн бол түүний араас Исланд, Швейцарь, Дани, Финлянд, Япон, Нидерланд, Люксембург, Герман болон Шинэ Зеланд улсууд эхний 10 байрт шалгарсан байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна