“Трами” хар салхины улмаас Японд 200 орчим нислэгийг хойшлуулав

2018/09/28
Японд “Трами” далайн хар салхи ойртон ирж байгаатай холбоотойгоор Окинава мужийн засаг захиргааны төв болох Наха хотыг тус улсын янз бүрийн бүс нутгуудтай холбодог агаарын бараг 200 орчим нислэгийг хойшлууллаа гэж телевизийн “NHK” компани мэдээлжээ.

Хорин дөрөв гэсэн дэс дугаартай хар салхи Японы өмнөд нутгаас зүүн хойд нутгийг чиглэн дэгдсэн байна. Амралтын өдрүүдэд тус улсын бүх нутгийг дайрч магадгүй байгаа аж. Цаг уурчид “Трами” хар салхийг “маш хүчтэй” гэсэн ангилалд оруулжээ. Одоогийн байдлаар уг хар салхины төв нь Мияко арлаас 400 км-ын зайд Окинава мужид байгаа аж.

Хар салхины төвийн даралт 955 гектопаскаль, хурд нь секундад 45 метр байгаа бөгөөд зарим үед секундэд 60 метрт хүрч ширүүсч байна. Амралтын өдрүүдэд хар салхи Японы өмнөд нутагт дэгдэж, ням гарагаас тус улсын гол арал болох Хоншюүг дайрч магадгүй байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна