АНУ-ын Тэргүүн хатагтай Меланиа Трамп анх удаагаа ганцаараа Африкийн орнуудад төрийн дээд хэмжээний айлчлал хийхээр хөлгийн жолоо татаад буй юм. Тэргүүн хатагтайн анхны зогсоол бол Африкийн Малава улс билээ. Тэрбээр мөн Кени, Гана улс болон Ойрхи Дорнодын Египет улсад айлчлал хийнэ. Нэгдсэн улсын түүхэнд анх удаагаа Тэргүүн хатагтай бие даан төрийн дээд хэмжээний айлчлал хийж байна.
Ерөнхийлөгч Трамп гэргийгээ Африк руу илгээсэн нь АНУ, Африкийн орны дунд дэгдээд буй зөрчилдөөнтэй шууд холбоотой хэмээн хэвлэлийнхэн үзэж буй. Учир нь Трамп энэ оны эхээр Африкийн улс орнуудыг БОХИР ЗАВААН хэмээж, иргэдэд нь виз олгохоос татгалзсан удаатай. Энэ бүх ширүүн уур амьсгалыг НАМЖААХ томоохон итгэл үүргийг гэргийдээ хүлээлгэн Африк руу илгээсэн гэнэ.
Тэргүүн хатагтай нөхрөөсөө өөр үзэл бодолтой гэдгээ илэрхийлэн айлчлалынхаа өмнө "Би Африкт хайртай" гэж мэдэгджээ.
Сэтгэгдэл бичигдээгүй байна