АНУ-ын зэвсэгт хүчнийхэн Орос, Хятад гэсэн том өрсөлдөгчидтэйгөө нэгэн зэрэг дайтах чадваргүй. АНУ-ын дайнд ялах боломж сулаас бага зэрэг дээгүүр буюу "туйлын" гэж үнэлэгдэж байна. Энэ тухай Вашингтон дахь Heritage Foundation-ы стратегийн судалгааны хүрээлэнгийн тайланд дурджээ.
Пентагоноос АНУ-ын гол аюул заналхийлэл нь Орос, Хятад, Иран, Хойд Солонгос, алан хядах ажиллагаа гэж нэрлэсэн билээ. Харин Вашингтоны Европ дахь холбоотнуудад хамгийн их аюул учруулах нь ОХУ гэж Америкийн шинжээчид үзэж байна. Хятадын хувьд Япон, Өмнөд Солонгос гэсэн холбоотнуудад нь илүү "аюултай".
Харин БНАСАУ-аас ирэх аюул заналхийллийн түвшнийг бууруулжээ. Учир нь уг баримтыг гаргасан судлаачид Пхеньяныг сүүлийн үед АНУ-ын харилцах байр сууриа зөөлрүүлэх хандлагатай байгаа гэжээ.
Өнгөрсөн жилүүдэд ч мөн ийм баримтууд гаргаж, Америкийн армийг Орос, Хятадтай зэрэг тулалдах боломж "сул" гэж үнэлж байсан билээ. Харин өдгөө тэд цэргийн боломж нэмэгдсэнтэй холбоотойгоор АНУ-ын ялах магадлалыг бага зэрэг нэмэгдүүлээд байна.
Heritage Foundation-ы мэдээлснээр АНУ-ын цэргийн алба 400 усан онгоц, Тэнгисийн цэргийн хүчний 624 онгоц, Агаарын цэргийн хүчний 1200 онгоц, армийн 50 бригадтай гэжээ. Тус хүрээлэнгээс АНУ-ын болзошгүй аюул заналхийлэлд бэлэн байх магадлалыг "маш сул", "сул", "туйлын", "хүчтэй", "маш хүчтэй" хэмээн тав ангилж тооцдог.
Өнгөрсөн сарын эхээр Америкийн The National Interest хэвлэл АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчнийг ямар ч дайснуудтай тулалдаад ялах магадлалтай тухай мэдээлж байсан билээ.
Сэтгэгдэл бичигдээгүй байна