Согтуу шувууд Миннесотагийн иргэдийг айлгаж байна


Хэсүүлч хөөндэй, энхэт бялзуухай болон бусад шувууд АНУ-ын Миннесота мужийн Гилберт хотныхныг айлгаж байна. Тэд нисч яваад машины шил, мод мөргөх нь эрс нэмэгджээ. Цагдаа нар энэ үзэгдлийг шувууд согтсонтой холбон тайлбарлаж байна. Гилберт хотын Цагдаагийн газрын дарга Тай Текарын үзэж байгаагаар шувууд өдгөө хэт боловсорсон жимс идэж, түүнээсээ болоод согтож байгаа гэнэ. Эрт хүйтэрч, жавартай болсны улмаас жимснүүд исэж, шувуудын элэг түүнийг нь боловсруулж чадахгүйгээс согтож байгаа аж. 

Висконсины их сургуулийн Онгоны байгалийн экологи, ойн тэнхимийн доцент Анна Пижон үнэхээр шувууд согтсоноос болж буй гэдгийг баталжээ. Хэсүүлч хөөндэй, энхэт бялзуухай зэрэг нь ихэвчлэн үр жимсгэнээр хооллодог. Тиймээс бусад шувуудаас ч илүү согтох нь элбэг гэжээ. Шувууд согтсоноос болж баримжаагаа алдаж, нисэх үедээ юм муу харж байгаагаас болж юм мөргөх, ангуучдын олз болох нь нэмэгджээ. 

Тиймээс ийм согтуу шувуу олсон хүмүүсийг шувууг хайрцаг, тор зэрэг харанхуй газар байлгаж, эрүүл болсных нь дараа гаргаж тавихыг зөвлөж байна. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна