Анхель Ди Мариа гэрээгээ сунгалаа

2018/11/02
Аргентины шигшээ багийн хагас хамгаалагч Анхель Ди Мариа шинэ улиралд клубтэй 11 тоглолтыг хийж, 3 гоол, нэг гоолын дамжуулалтыг өгөөд байна. Багийнхаа амин сүнс болсон Аргентин эртэй Францын Лиг-1-ийн ПСЖ баг гэрээгээ сунгалаа. Анхель Ди Мариа Францын нийслэлийн багт 2021 оны улирал хүртэл тоглохоор болж, гэрээгээ 2 жилээр сунгасан байна. 2015 онд Францын баг түүнийг Английн алдарт Манчестер Юнайтед клубээс авч, 4 жилийн гэрээ байгуулж байсан бөгөөд энэ гэрээ ирэх хавар дуусах байсан юм. Аргентин хагас хамгаалагч Францын багт ирээд өнгөрсөн 3 жилийн хугацаанд 2 удаа лигийн аварга, 3 удаа Холбооны цомын аварга, 3 удаа Лигийн цомын аварга болжээ. Мөн 134 тоглолтод оролцож, 55 гоол оруулснаас гадна 56 гоолын дамжуулалт өгсөн байна.

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна