АНУ-ын энэ удаагийн завсрын сонгуулийн ирц хамгийн өндөр байж магадгүй

2018/11/07

НУ-ын Конгрессын эрх барих болон Ерөнхийлөгч Дональд Трампын бодлогыг хянах намыг тодорхойлох Завсрын сонгуулийн санал хураалт дуусч байна.


Одоогийн байдлаар Д.Трампын Бүгд найрамдах нам АНУ-ын хууль тогтоох хоёр танхимын олонхи байгаа бөгөөд Ардчилсан нам хоёр танхимд олонхи болохоор хүчтэй өрсөлдөж байна.


Харин Д.Трампын хувьд 2020 онд Ерөнхийлөгчийн сонгуульд дахин өрсөлдөж болох хэдий ч энэ удаагийн сонгуулийн санал хураалт нь түүний байр суурийг тодорхойлох бүх нийтийн санал асуулга хэмээн олон нийт үзэж байна.


АНУ-ын зүүн нутгийн муж улсуудад санал авах байрууд хаажээ.


50 муж улс болон нийслэл Вашингтон хотод санал хураалт болсон бөгөөд энэ удаагийн завсрын сонгуулийн ирц сүүлийн жил дэх хамгийн өндөр ирцтэй сонгууль болж магадгүй гэж шинжээчид үзэж байна.


Эх сурвалж: Montsame.mn



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна