К.Марксийн гарын үсэг бүхий “Капитал” ном дэлхийд 15 ширхэг үлджээ

2018/11/07
Германы нэрт философич Карл Марксын “Das Kapital” хэмээх бүтээл 1867 онд хэвлэгдэж байжээ. Тэгвэл эдгээр бүтээлээс зохиогчийн гарын үсэг бүхий 15 ном дэлхийд үлдээд байгаа юм байна. Маркс бүтээлийнхээ хоосон хуудсанд дээр гарын үсэг, талархал бичиж, өөрийн найз, судлаачдад бэлэглэж байжээ. Ховор гарын үсэг бүхий энэхүү бүтээлийн дөрөв нь буюу хамгийн олон хувь Японы их сургуулиудад хадгалагдаж байгааг Тохоку их сургуулийн Марксист эдийн засаг судлаач Изуми Омура мэдэгдсэн байна. Капитал ном анх герман хэл дээр 1000 хувь хэвлэгдснээс Япон улсад 50 ширхэг хадгалагдаж байгаа гэнэ. Марксийн гарын үсэг бүхий номын үнэ 1984 онд 5,2 сая Иен байсан бол одоо үнэ огцом өсөөд байгаа юм. 2013 онд энэ бүтээлийг ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгэж авчээ. Энэ онд Карл Марксын мэндэлсний 200 жилийн ой тохиож байна.

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна