Кайри Ирвинг 25 мянган ам доллараар торгууллаа

2018/11/07
Мягмар гаригт болсон Бостон Сэлтикс Дэнвэр Наггетс багуудын тоглолт болж, 115-107-оор Денвер хотын баг улирлын 9 дэх ялалтаа байгуулсан билээ. Энэ тоглолтонд Дэнвэр Наггетс багийн хамгаалагч Жамал Мюррэй гайхалтай тоглож, өөрийн замналын хамгийн өндөр оноо буюу 48 оноо авч тоглолтыг дуусгаж, багтаа чухал нэгэн хожлыг авчирсан юм. Гэхдээ түүний хувьд ингээд зогсохыг хүссэнгүй. Ахин 2 оноо авч, 50 оноотой болохоор цаг дуусах мөчид шидэлт хийх үед Бостон хотын багийн тоглогчид бухимдаж эхэлсэн бөгөөд Кайри Ирвинг бухимдлаа буруу илэрхийлсэн байна. Үүний улмаас лигийн зүгээс Кайри Ирвингт 25 мянган ам долларын торгууль ноогдуулжээ. Денвер Наггетс улирлыг 9-1 гэсэн амжилтаар эхлүүлж, багийнхаа түүхэн амжилтыг тогтоож байгаа бол Бостон хотын баг 6 ялалт байгуулж, Дорнод бүсийн 4-р байранд бичигдэж байна.

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна