Робот мэдээ уншина

2018/11/09
Хятадын төрийн өмчит мэдээллийн агентлаг Синьхуа хиймэл оюун ухаан ашиглан роботоор мэдээгээ уншуулах болсноо зарлажээ. Энэхүү шинэ технологийг Хятадын хайлтын системийн “Sogou” компани хөгжүүлсэн бөгөөд “World Internet Conference” арга хэмжээний үеэр танилцуулсан байна. Харахад бодит хүн мэдээг уншиж байгаа мэт харагдах боловч түүний амны хөдөлгөөнийг дижитал аргаар үүсгэж, хоолой нь мэргэжлийн хүний дуу хоолойг ашиглан зохиомлоор үүсгэсэн дуу хоолой байжээ. Өөрөөр хэлбэл, мэргэжлийн хүний зургийг ашиглан, түүн дээр хүний нүүр биеийн хөдөлгөөнийг оруулж мэдээг автоматаар уншина гэсэн үг ажээ. Ингэснээр үйл ажиллагааны зардлыг ихээр хэмнэж, вэб сайт болон цахим сүлжээн дэх мэдээ мэдээллийг 24 цагийн турш тасралтгүй түгээх боломжтой болж байгаагаа Синьхуа мэдэгдсэн байна. Одоогоор англи, хятад гэсэн хоёр хэл дээр мэдээг унших боломжтой байгаа гэнэ.

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна