Өнөөдөр болох үйл явдлууд

2019/01/21
Төрийн ордонд УИХ дахь намын бүлгүүд хуралдана.
 
09.00 цагт ШУТИС-ийн Номын санд  "Эх түүхийн хичээл, шинэ хандлага" үндэсний семинар болно. Утас: 89806886, 99715292
 
09.00 цагт МУИС-ийн хичээлийн I байранд “Нийгэм эдийн засгийн хөгжилд байгалийн нөхцөл, нутаг дэвсгэрийн онцлогийг харгалзан үзэх нь” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал болно. Утас: 88054040
 
 
09.00 цагт МУИС-ийн Номын санд “Ажил мэргэжлийн чиг баримжааны тогтолцоо: Салбар дундын хамтын ажиллагаа” зөвлөлдөх хэлэлцүүлэг болно. Утас: 99002019
 
10.00 цагт Монголын архитекторуудын эвлэлд тус эвлэлийн 15 дугаар Их хурал болно.
 
10.00 цагт “Пума Империал” зочид буудалд Орон нутагт Тогтвортой хөгжлийн зорилтын хэрэгжилтийг хангах үндэсний хэлэлцүүлэг болно. Утас: 88054340
 
10.30 цагт НМХГ-т Сар шинийн баярыг угтсан хяналт шалгалтын явцын талаар мэдээлэл хийнэ. Утас: 91887887
 
11.00 цагт БСШУСЯ-нд Монгол Улсад Ардын гэгээрлийн яам байгуулагдсаны 95 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний бага хурал болно.
 
11.00 цагт БСШУСЯ-нд "Mrs Mongolia world-2018" тэмцээний тэргүүн мисс А.Дэлгэрцэцэгийг "Хүүхэд хамгааллын элч"-ээр батламжилна. Утас: 88008781
 
 
11.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд МАН, БНН, Ногоон нам, Консерватив намаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
 
 
11.00 цагт Монголбанкинд "Банкны хөгжил - 95 жил" аяны нээлт болно.
 
11.30 цагт Төрийн ордонд УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Х.Нямбаатар нар улс төрийн суулт хийж буй иргэдийн талаар мэдээлэл хийнэ.
 
12.00 цагт Улаанчулуутад “Нямбаатар сан”, “Вэлүү сан” хамтран байгуулсан “Нарны Хүүхдүүд-2” цэцэрлэгийн нээлт болно.  Утас: 99274741, 80804490
 
12.30 цагт Засгийн газрын II байранд “Соёмбот дугуйлан” ТББ-аас “Нийгмийн шинэчлэл-Үндэсний ухамсар” хэлэлцүүлэг зохион байгуулна. Утас: 98110300.
 
13.30 цагт Тусгаар тогтнолын талбайд “Архангайн цагаан идээний үзэсгэлэн худалдаа”-ны нээлт болно.


 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна