Эрчүүд ямар хөмсгөнд дуртай вэ?

2019/01/21
АНУ-ын Мичиган мужийн Оклендын их сургуулийн шинжээчид  “Эмэгтэй хүний ямар хэлбэрийн хөмсөг эрчүүдэд таалагддаг вэ” гэсэн судалгаа явуулсныг “Mirror” сонинд өгүүлжээ.

Эрдэмтэд мянгаад хүнд хандан янз бүрийн хөмсөгтэй хүмүүсийн тусгайлан бэлтгэсэн зургийг үзүүлэн үнэлэхийг хүссэн байна. Ихэнх хүмүүст  өтгөн, өргөн хөмсөгтэй эмэгтэйчүүдийн зураг таалагдсан байлаа. Харин зулгаагдсан нарийхан хөмсөг тэдэнд бараг таалагдсангүй. “Харьцангуй өтгөн хөмсөг нь хүний өөр чанарыг  заадаг гэнэ. Жишээлбэл, цэвэр нандинг заах увидастай. Үүний зэрэгцээ  ийм сонголт нь өнөөдрийн  загварлаг хандлагыг харуулж байна” хэмээн судалгааны удирдагч Лиза Веллинг тайлбарлав. Сонирхолтой нь өнгөрсөн оны наймдугаар сард Их Британи, Америкийн  хэдэн мянган худалдан авагчид хөмсөг зулгаах “TweezerGuru” чимхүүрийг “түүхэнд хамгийн шилдэг” гэж нэрлэсэн байлаа. Зэвэрдэгүй төмөр  тийм чимхүүр нь Амазон онлайн дэлгүүрт 10 ам.долларын үнэтэй байгаа нь маягийн бараануудаас хоёр дахин хямд аж


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна