MNTM тэмцээний ялагчаар Б.АНУЖИН, Ч.ЧАМИН-ЭРДЭНЭ нар тодорлоо

2019/01/21
"Mongolia's next top model"  нэвтрүүлгийн ялагчаар Б.Анужин, Ч.Чамин-Эрдэнэ нар тодорлоо.

Нэвтрүүлгийн супер ялагч Б.Анужин Италийн Милан хотын загварын агентлагт, 20 сая төгрөгийн ялагчаар шалгарсан юм.

Ялагч Б.Анужин: "Энэ тэмцээнд ороод маш их зүйл сурсан. Миний хувьд маш том үүд хаалга нээгдэж өглөө. Италийн Милан хотод очно гэдэг тэр бүр хүнд олдоод байхгүй боломж. Энэ том боломжийг тултал нь ашиглана гэж бодож байна." гэлээ.

Мөн тус тэмцээний хоёр ялагчийн нэгээр талийгаач Ч.Чамин-Эрдэнийг тодруулж,  ялагчийн цом болон 20 сая төгрөгийг түүний дүү Чамин-Эрхэст гардуулан өглөө.

Нэвтрүүлгийн эхэнд Ч.Чамин-Эрдэний гэгээн дурсгалд зориулан түүний ярилцлагууд болон зураг авалтуудаас үзэгчдэд хүргэсний дараа зочид болон шүүгчид нэг минут дуугаа хураан зогсож эмгэнэл илэрхийлж, хүндэтгэл үзүүлсэн юм. Үүний дараа талийгаач Ч.Чамин-Эрдэний дүүд түүний ялагчийн шагналыг гардуулсан билээ.

Эцсийн шатанд Алина Дансаранова, Мишээл, Одонтунгалаг, Анужин нар шалгарч үлдээд байсан юм.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна