ТАНИЛЦ: Монголын хамгийн үнэтэй хөлбөмбөгчид

Х.Батсайхан
2023/11/13

Монгол хөлбөмбөгч Гантогтохын Төгөлдөр уржигдар Чехийн Дээд лигийн “СК Динамо” багийн бүрэлдэхүүнд анхны тоглолтдоо оролцсон баярт мэдээ бидэнд хүрсэн билээ. Тэрбээр Чехийн дээд лигт тоглосон анхны монгол тоглогч болж түүхэнд үлдсэн. Тэгвэл түүний талаарх мэдээллийг хайж яваад хөлбөмбөгийн “хүн зах”-ын талаар хамгийн бодитой мэдээлэл хүргэдэг transfermarkt.com цахим хуудсаас Монгол Улсаас зах зээл дээр хамгийн өндөр үнэтэй байгаа хөлбөмбөгчдийн жагсаалтыг гаргаснаа уншигчдадаа хүргэж байна.

Энхтайван Мөнх-Эрдэнэ /хаалгач, ФС Улаанбаатар баг/ 150,000 евро /550,500,000 төгрөг/

Ганболд Ганбаяр /довтлогч, КФС Комарно баг/ 125,000 евро /458,750,000 төгрөг/

Ганболд Билгүүн /Хагас хамгаалагч, “Хаан хүнс Эрчим”/ 100,000 евро /367,000,000/

 Дагинаа Төрбат /Төвийн хамгаалагч, “ФС Улаанбаатар”/ 100,000 евро

Алтансүх Тэмүүжин /Зүүн захын хагас хамгаалагч “ФС Улаанбаатар”/ 100,000 евро

Амараа Дөлгөөн /Баруун жигүүрийн довтлогч “ФС Улаанбаатар”/ 100,000 евро



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна