Ослын буруутныг тогтооход хоёр сарын хугацаа шаардлагатай

Х.Батсайхан
2024/01/25

Нийслэлийн БЗД-ийн 26 дугаар хороо, Дүнжингарав захын урд уулзварт гарсан ослын буруутныг тогтооход хоёр сарын хугацаа шаардлагтай талаар ЦЕГ-ын дарга Т.Сүхболд мэдээллээ.

Тэрбээр “Хэргийн газрын үзлэгийг өчигдөр 189 мөрдөгчийн бүрэлдэхүүнтэйгээр зохион байгуулж дууссан. Ослын нөхцөл байдлыг тогтоохоор шинжээчдийн бүрэлдэхүүнийг томилоод байна. Нийт 12 төрлийн шинжээч томилж байгаа. Шинжилгээний эхнийх нь 12 хоногт, хамгийн их хугацаа авах шинжилгээ нь хоёр сарын дараа гарна” гэжээ.   



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 59.153.113.82
    2024/01/26

    ийм тодорхой байхад ямар удаан хугацаанд тогтооно гэж байгаа юм бол, учир битүүлэг хүмүүс шүү?

    Хариулах