Төрийн банк: Миний Монгол үзэсгэлэнгээр зочилж үндэсний үйлдвэрлэгчээ дэмжээрэй

Х.Есү
2024/01/25

Дундаж давхаргыг дэмжигч Төрийн банкнаас 2 дах жилдээ “Миний Монгол-2024” үзэсгэлэн худалдааг “Глобал Эвент” компанитай хамтран “Хүннү Молл” худалдааны төвийн Экспо танхимд энэ  сарын 13-ны өдрөөс хоёрдугаар сарын 08-ны өдрийг дуустал хугацаанд зохион байгуулж байна.

Тус үзэсгэлэнд Монгол Улсын бүх аймаг сумдын Төрийн банкны Инкубатор төвийн бойжигч, жижиг дунд бизнес эрхлэгчид оролцож өөр өөрсдийн үндэсний бүтээгдэхүүнээ дэлгэн тавьж бүтээгдэхүүн үйлчилгээг олон нийтэд таниулах, сурталчилж байгаагаараа онцлог  юм. Харилцагч та тус үзэсгэлэнд зочилсноор банкны бүтээгдэхүүн үйлчилгээг авахаас гадна Сар шинийн гарын бэлэг, тавгийн идээ, үндэсний дээл хувцас зэрэг 200 гаруй үндэсний үйлдвэрлэгчийн бараа бүтээгдэхүүнээс сонголтоо хийх боломжтой.

Та бүхнийг “Миний Монгол 2024” үзэсгэлэнг сонирхож, үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжин худалдан авалт хийхийг урьж байна. 

Лавлах утас:1800-1881

                                                           Дундаж давхаргыг дэмжигч-Төрийн банк



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна