Засгийн газрын өнөөдрийн хуралдааны дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Баялгийн сангийн хуулийн талаар мэдээлэл хийсэн билээ. Үүний өмнө Баялгийн сангийн тухай хуулийн төслийг хамтран боловсруулах санамж бичгийг Парламентад суудалтай АН, ХҮН-тай байгуулж, дарга Л.Гантөмөр, Т.Доржханд нарын хамт гарын үсэг зурсан.
Гарын үсэг зурсны дараа Л.Оюун-Эрдэнэ улс төрийн намуудын харилцан ойлголцол, хамтын ажиллагаа парламентын засаглал, сонгуулийн тогтолцоогоо баталгаажуулах ажлыг хийж чадсан. Одоо баялгийн хуваарилалтыг тэгш хүртээмжтэй болгож, улс орноо хөгжүүлэх нийтлэг эрх ашигт санал нэгдсэнд талархал илэрхийлсэн.
Түүнтэй ижил агуулгатай мэдэгдлийг Л.Гантөмөр, Т.Доржханд нар хийсэн бөгөөд Т.Доржханд “Монгол Улс хөгжих ёстой, монголчууд сайхан амьдрах ёстой. Баялгийн сангийн хууль батлагдсанаар одоо таван тэрбум ам.доллар байгаа хөрөнгө оруулалт 50 тэрбум болох боломжтой” гэсэн юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна