Үхсэн малын мах худаалдан борлуулахыг завдсан компанид Эрүүгийн хуулиар хариуцлага тооцох боломжгүй байна

Zuv.mn
Өчигдөр 15 цаг 27 минут

-Үхсэн малын мах борлуулсан “Монгол бугат тал нутгийн хүнс” ХХК хэний компани вэ-

 Хэд хоногийн өмнө цахим орчинд “Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлт дэх “Монгол бугат тал нутгийн хүнс” ХХК-ийн үйлдвэрт их хэмжээний махыг бохир орчинд бэлтгэн савлаж байна” гэх мэдээлэл гарч, холбогдох байгууллагууд уг мэдээллийн дагуу ажиллан, зудад хорогдсон малын мах борлуулах зорилгоор бэлтгэж байсныг тогтоосон билээ.

Бид иргэдэд үхсэн малын мах худалдан борлуулах гэж байсан үйлдэл нь нотлогдсон “Монгол бугат тал нутгийн хүнс” компанийн талаар мэдээлэл цуглуулснаа та бүхэнд хүргэж байна.

Энэхүү компани нь 2018 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр “Мах махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл худалдаа, “Гадаад худалдаа”-ны чиглэлээр байгуулагджээ. Гадаадын хөрөнгө оруулалттай /БНХАУ/ ХХК байна. Ын Йонгган /Yin Yonggan/ гэх, БНХАУ-ын иргэн нэг хүний өмчлөлтэй аж.

Тус компанийн савлаж байсан мах үхсэн малын мах гэдэг нь шинжилгээгээр тогтоогдсон учир хариуцлагын асуудал яригдах нь мэдээж. Монгол Улсын шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан "Зуд зовлонгийн хажуугаар ашиг хонжоо хайсан янз бүрийн үйлдэл гарахыг үгүйсгэхгүй. Гэхдээ зудаар үхсэн малын хаягдал махыг хоол хүнсэнд хэрэглэгдэх асуудал боломж байхгүй гэдэгт итгэлтэй байж болно. Хууль хяналт, мэргэжлийн байгууллагууд тус асуудалд онцгой хяналт тавьж ажиллаж байгаа. Хэрэв зарах асуудал гарсан бол нийгмийн эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэгт тооцогдоно. Хуулийн дагуу эрүүгийн хариуцлага хүлээнэ" гэж мэдэгдсэн. Тодруулбал, Эрүүгийн хуулийн Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэгт тооцож, 20,12 дугаар зүйл ангиар яллах юм.   

Уг заалтад:

20.12 дугаар зүйл.Эрүүл ахуйн шаардлага хангаагүй хүнсний бүтээгдэхүүн худалдах, түгээх

1.Эрүүл ахуйн шаардлага хангаагүй, хүний эрүүл мэндэд хохирол учруулж болох хүнсний, эсхүл хүнсний нэмэлт бүтээгдэхүүн зориуд худалдсан, түгээснээс хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан, эсхүл үлэмж хэмжээний хохирол учирсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.

/Энэ хэсэгт 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

2.Энэ гэмт хэргийн улмаас:

2.1.хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, хүний амь нас хохирсон;

2.2.их хэмжээний хохирол учирсан бол бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

3.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн бол хуулийн этгээдийг тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрх хасаж арван мянган нэгжээс наян мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэнэ.

4.Энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн бол хуулийн этгээдийг тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрх хасаж хорин мянган нэгжээс нэг зуун хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэнэ гэжээ.

Өөрөөр хэлбэл, хүний амь хохироогүй, эрүүл мэндэд хохирол учруулаагүй бол хариуцлага тооцуулахгүй байх хуулийн зохицуулалттай аж. Харин дээрх хохирлууд учирсан бол хамгийн багадаа таван сая 400 мянган төгрөгөөр торгох, дээд тал нь найман жил хорих ял шийтгэх заалттай аж.  

  



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.91.84
    Өчигдөр

    Тэгээд яахын, малыг амьдаар нь хирчээд хоол хийж идэх юм уу? "Зүй бусаар хорогдсон мал" гэдэг юм шдээ. Үхсэн мал, үхсэн мал гээд Т1 ээд байх юм.

    Хариулах
  • 66.181.187.158
    Өчигдөр

    одоо бид толгойг илээд л болоо.ажлаа хийг.идэж үхсэн хүн алга.

    Хариулах