Х.Булгантуяа: Хүүхдийн эрх томчуудын архи уух эрхээс доор гэж үү

Т.Отгонсувд
4 цаг 32 минутын өмнө

Цахим орчинд "Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэртээ орж болохгүй" гэх хууль санаачилсныг иргэд шүүмжилж буй. 

Хүүхэд хамгааллын тухай хуулийн 22.2 дахь хэсэгт "Хүүхдийн дэргэд согтууруулах ундаа хэрэглэх, эсхүл хэрэглэсэн үедээ хүүхдийн амьдарч, суралцаж байгаа орчин, орон байранд нэвтэрснийг хүүхдийг эрсдэлт нөхцөлд оруулсантай адилтгаж үзэж болно" гэх заалтыг нэр бүхий эмэгтэй УИХ-ын гишүүд санаачилсан байдаг.

Тэгвэл хүүхэд хамгаална хэмээн төрийн ордонд шүгэл үлээж байсан УИХ-ын гишүүн Х.Булгантуяа уг хуулиа өмөөрч твиттерт байр сууриа илэрхийлжээ. 

Тэрбээр “Нэг юм анзаарлаа. Архи уугаад айлд эсвэл гэртээ ирж хүүхэд хүчирхийлэлд оруулж болохгүй гэхээр тэгээд би хаана хонох юм бэ гэх юм. Та хариад хүүхдээ хүчирхийлэхээр бол бүү харь. Архичин аав, ээжээсээ бэмбэгнэн айдаг хүүхдүүд байна. Та айлд архи ууж ороод, эсвэл орж архидаад дараа нь түүнээс үүдэн хүүхэд хүчирхийлэлд өртвөл хүүхдийг эрсдэлт нөхцөлд оруулсан гээд хуулийн дагуу торгоно гэсэн үг. Хариуцлагатай аав ээж их. Харамсалтай нь тийм биш нь ч их байна. Хүүхдийн эрх томчуудын архи уух эрхээс доор гэж үү?” гэжээ. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 122.201.31.166
    1 цагийн өмнө

    Bayan esvel bur yaduu arhichin arhi uuhaarai ayultai,jiriin humus uusnch ,ajil amidraltai odr but uuhguishtei arhi zavhai bdl salaltaas or ajil bdgui yum u,zavaan zavaan

    Хариулах