Ж.Баярмаа: Би тэмбүүгүй. Харин 2025 оны төсөв нь тэмбүүтэй шахам алдаатай байсан

Т.Отгонсувд
4 цаг 43 минутын өмнө

"Интермед" эмнэлгийн үйлчлүүлэгчдийн мэдээлэл гадаадын хакерын багт алдагдаж, хар зах дээр зарна хэмээх зарууд гарах болсон. 

Энэхүү алдагдсан мэдээлэл дунд УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл, Ж.Баярмаа нарыг тэмбүү гэх оноштойгоор бүртгэлтэй байсан гэх мэдээлэл гарах болсон. 

Тэгвэл Төрийн ордонд УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Б.Мөнхсоёл нар мэдээлэл хийлээ. 

Ж.Баярмаа "Миний хувьд 2025 оны төсөв дээр эсэргүүцсэн байр сууриа илэрхийлж, үг үзэл бодлоо илэрхийлсэний төлөө МАН-ын троллууд намайг тэмбүүтэй гэх худал мэдээг сэвж байна. Би ийм оношгүй талаар эрүүл мэндийн байгууллагаас баталсан. 

2025 оны төсөв нь өөрөө тэмбүүтэй шахам байсан учир Ерөнхийлөгч хориг тавьсан. Үзэл бодлоо илэрхийлсэн эмэгтэй гишүүдийг худал мэдээлэл тарааж, мохоодог юм байна" гэв. 



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.168.34.130
    2 цагийн өмнө

    ter tusuv bolovsruulsan Davaasuren ,Javhlan nar n tarhindoo ortol tiim uvchtei bj uu ?

    Хариулах
  • 122.201.31.166
    2 цагийн өмнө

    Olni ug ortoi grdegdee,tiim bol yun zavaan yum

    Хариулах
  • 122.201.31.67
    3 цагийн өмнө

    Ганц чаддаг нь нийгэмд хуу цуу тарааж үзэн явуулахад гаргууд

    Хариулах