П.Сайнзориг: УИХ дахин хуульд нийцээгүй тогтоол баталлаа

С.Гандэлгэр
8 цаг 16 минутын өмнө

Өнгөрөгч баасан гарагт УИХ-аар ирэх оны төсвийг хэрхэх талаараа хэлэлцсэн. Удтал хэлэлцсэний эцэст ирэх оны төсвийг Монгол Улсын Засгийн газар энэ сарын 10-ны дотор дахин өргөн барих шийдвэр гаргасан юм. Тэгвэл үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн П.Сайнзориг байр сууриа илэрхийлжээ. 

Тэрбээр "УИХ-н үйл ажиллагаа хуульд нийцэх ёстой. Ийм учраас нэг удаагийн Дэгийн хууль боловсруулсан, харамсалтай нь дэмжигдсэнгүй. Хоригийг хүлээж аваад хуулийг бүхэлд хүчингүй болговол ямар дэгээр, өөрчлөлт оруулах бол ямар дэгээр хэлэлцэхийг дахин хэлэлцэж тодорхой болгож байж ирэх жилийн Төсвийн хуулиа батлах болчихлоо. Өөр гарц байхгүй. Хуулиас давсан тогтоол гэж байх ёсгүй. 2 дахь удаагаа энэ удаагийн төсөвтэй холбогдуулж хуульд нийцээгүй чиглэл өгсөн тогтоолыг УИХ баталлаа.

Төсвийг 12 дугаар сарын 10-ны дотор дахин өргөн барих шийдвэр нь Хууль тогтоомжийн тухай, Төсвийн тухай хуулийг зөрчсөн эсэх асуудал хөндөгдөж болзошгүй бөгөөд төсөв дээр тодотгол хийх нөхцөл байдал үүсээгүй байхад тодотгол хий гэдэг УИХ-н тогтоол шиг /Монгол Улсын Ерөнхийлөгч уг тогтоол нь Үндсэн хуулийн хууль дээдлэх зарчимд нийцээгүй гэж хориг тавьсан/ дахин хуульд нийцээгүй тогтоолыг батлуулчих шиг боллоо."



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна