Арванхоёрдугаар сарын 5-ны пүрэв гарагт болох зарим үйл явдлын тоймыг хүргэж байна.
- 09:30 цагт-Монголын Үндэсний сайн дурынхны чуулган болно. Утас: 8060-9070
- 09:00 цагт- Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Шадар сайд С.Амарсайхан, н.Ариунтуул нарийн гомдлоор сэтгүүлч А.Баярмаад холбогдох хэргийн шүүх хурал болно.
- 10:00 цагт- Нийслэлийн цагдаагийн удирдах газарт: Нийслэлийн сэтгүүлчдийн нэгдсэн холбоо, ЦЕГ-ын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газар, Харилцаа холбооны зохицуулах хорооноос “Цахим гэмт хэргийн нөхцөл байдал, эрх зүйн орчин, урьдчилан сэргийлэх арга зам” сэдвээр мэдээлнэ. Утас: 8989-2022.
- 11:00 цагт: Хайлааст дахь 49-р сургуульд- Чөлөөлөх дайнд Зөвлөлт-Монголын цэргийг командалж байсан БНМАУ-ын Баатар И.А.Плиевын хөшөөний нээлт болно. Нээлтэд ОХУ-ын Элчин сайд оролцож үг хэлнэ. Утас: 9974-9024.
- 13:00 цагт: ХААИС-д- “Бэлчээрийн мал аж ахуйн хөгжлийн бодлогыг шинэлчлэх асуудал” хуралтай. Утас: 8802-3300.
- 14:00-15:00 цагт- МУБИС-ийн номын санд: Боловсролын ерөнхий газар, “Эмнести интернэшнл” байгууллагаас зохион байгуулж буй “Хүний эрхийн үзэл санааг сургалтын хөтөлбөрт тусгах нь” хичээлийн хаалтын үйл ажиллагаа болно. Утас: 8822-5332.
- 15:00 цагт- Нийслэлийн шүүхийн байр, “Хишиг” төвийн хойдох 51-р байрны 601 тоотод: Сэтгүүлчдэд зориулсан хүний эрхийн клубын уулзалтыг “Нутгийн шийдэл” ТББ-аас зохион байгуулна.
- 16:00 цагт- Уран зургийн галерейд: МҮХАҮТ, "SheTrades Mongolia Hub", Голомт банк хамтран зохион байгуулж буй “SheLeads” хүлээн авалтын арга хэмжээ болно. Утас: 8810-7869.
- -СТО-нд- Кураш бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэлнэ.
Сэтгэгдэл бичигдээгүй байна