Хөвсгөлд газар хөдлөв

2017/04/03
Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Хармайн багт орших Хар бяран гэдэг газар өчигдөр 10:42 цагт газар хөдөлжээ.
Одон орон геофизикийн хүрээлэнгээс Онцгой байдлын ерөнхий газарт мэдээлснээр магнитут нь 4.1 байжээ.

Мөн Цагааннуур сумын Засгийн даргын Тамгын газрын албаны эх сурвалжийн мэдээлснээр иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй, хохирол байхгүй аж.

Д.Очир


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна