Өчигдөр олон улсын хүүхдийн номын өдөр тохиов.1967 оноос эхлэн Данийн үлгэрийн зохиолч Ханс Кристиан Андерсений төрсөн өдрийг буюу дөрөвдүгээр сарын 2-ныг олон улсын хүүхдийн номын өдөр болгон тэмдэглэж иржээ.
Хүүхдийг номтой нөхөрлүүлэх зорилготой энэ өдрийг дэлхийн нийтээр 33 дахь удаагаа тэмдэглэж байгаа юм. Энэ өдрийг зарим улс оронд хүүхдийн номын үзэсгэлэн гаргаж, хүүхдүүдэд ном үнэгүй бэлэглэх зэргээр тэмдэглэн өнгөрүүлдэг байна.
Ханс Кристиан Андерсен 1805 оны дөрөвдүгээр сарын 2-нд Дани улсын Оденсе хотноо төрсөн байна. Түүний зохиосон "Нугасны муухай дэгдээхэй", "Ямх охин", "Эрэлхэг тугалган цэрэг" зэрэг бүтээл нь дэлхийн үлгэрийн санд томоохон байр суурь эзэлдэг билээ.
Г.Гэрэл
Сэтгэгдэл бичигдээгүй байна