Нисдэг машиныг 2019 онд ашиглалтад оруулна

2018/09/27
“Terrafugia” компани нь нисдэг автомашиныхаа захиалгыг авч, 2019 онд гэхэд ашиглалтад оруулахаа албан ёсоор мэдэгдлээ. “Transition” маркийн энэхүү машиныг туршихын тулд тус компани Нью-Хэмпширт хувийн онгоцны буудал түрээслэн авсан байна. БНХАУ-ын “Geely” концерний харьяа “Terrafugia” компани энэ оны аравдугаар сараас нисдэг машины захиалгаа авч эхэлсэн бөгөөд хоёр хүний суудалтай, залгаа далавчит, түлш болоод цахилгаанаар ажиллах боломжтой, агаарт цагт 160 км хурдлах чадвартай гэж бүтээгдэхүүнийхээ талаар мэдэгдэж буй.

Нисдэг машины үнийг яг таг тогтоогоогүй ч 300 мянга орчим ам.долларт эргэлдэх төлөвтэйг үйлдвэрлэгчид онцолсон. 2006 онд Америкт байгуулагдсан тус компанийг Хятадын автомашин үйлдвэрлэгч “Geely” концерн худалдан авч, ажилтан ажиллагсад болоод инженерүүдийнх нь тоог нэмэн, нисдэг машин үйлдвэрлэхээр ажиллаж байгаа юм.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна