АНУ-ын тэргүүн хатагтайн малгай шүүмжлэлд өртөв

2018/10/08
АНУ-ын тэргүүн хатагтай Меланиа Трамп Африкын орнуудаар албан ёсны айлчлал хийж буй. Гана, Малави, Кени, Египет зэрэг орнуудаар ганцаараа айлчилж буй тэргүүн хатагтай шүүмжлэлийн бай болоод байна. Загварын мэдрэмжээрээ гайхагддаг тэргүүн хатагтай Меланиа Трамп энэ удаад тун зохисгүй алдаа гаргажээ. Тэрээр айлчлалынхаа үеэр цагаан өнгийн, өргөн хүрээтэй бүрх малгай өмссөн нь сэтгүүлчдийн дуранд буусан юм. Уг малгайг колончлолын үеийг эргэн сануулсан, Африкын орнуудыг ирээдүйд юу хүлээж буйг тэргүүн хатагтайн малгай илтгэж байна гэхчилэн шүүмжилсэн сэтгэгдэл сошиал сүлжээ төдийгүй хэвлэлүүдээр гараад эхэлжээ.

Сафари загварын гэдгээрээ олонд танигдсан ийм бүрх малгайгаар 19 дүгээр зууны үед колончлогчид дэгжирхдэг байсан юм. Тэргүүн хатагтайн хувцаслалтанд анхаараагүй Цагаан ордныхныг буруутгах хүмүүс ч байгаа аж.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна