Дэлхийн дулаарал эрчимжсээр байгааг анхаарууллаа

2018/10/09
Дэлхийн агаарын дундаж хэм 2030 он гэхэд Цельсийн 1.5 хэмээр нэмэгдэж, үйлдвэрлэлийн өмнөх үеийн түвшнээс давах магадлалтай байна гэж НҮБ-ын дэргэдэх Уур амьсгалын өөрчлөлтийн байгууллага мэдэгдлээ.

Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх Засгийн газар хоорондын комисс дэлхийн агаарын дундаж хэм Цельсийн 1.5 хэмээр нэмэгдэхийн үр дагаврыг танилцуулсан тайлан гаргажээ.

“Аж үйлдвэрлэлийн өмнөх үеэс хойш хүн төрөлхтний үйл ажиллагаанаас болж дэлхийн агаарын дундаж хэм Цельсийн нэг орчим хэмээр нэмэгдсэн байна. Цаашлаад 2030 болон 2052 он гэхэд агаарын хэм 1.5-аар нэмэгдэх төлөвтэй байна. Ингэснээр зовлон шаналал, дарамттай өдрүүд нэмэгдэж, зарим нутгаар аадар бороо орох үр дагавартай” гэж тайланд дурджээ.

Агаарын дундаж хэмийн өсөлт Цельсийн 2 хэмд хүрвэл гарах эрсдэл, үр дагавар нэмэгдсээр байхыг тайланд анхааруулаад, сэргээгдэх эрчим хүч ашиглах болон хүлэмжийн хийн ялгарлыг тогтоон барих механизм бий болгох замаар нүүрстөрөгчийн давхар исэл ялгарлыг “0”-д хүргэх хэрэгтэйг онцлон тэмдэглэлээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна