Аргентины шигшээ багийн хагас хамгаалагч Анхель Ди Мариа шинэ улиралд клубтэй 11 тоглолтыг хийж, 3 гоол, нэг гоолын дамжуулалтыг өгөөд байна. Багийнхаа амин сүнс болсон Аргентин эртэй Францын Лиг-1-ийн ПСЖ баг гэрээгээ сунгалаа. Анхель Ди Мариа Францын нийслэлийн багт 2021 оны улирал хүртэл тоглохоор болж, гэрээгээ 2 жилээр сунгасан байна. 2015 онд Францын баг түүнийг Английн алдарт Манчестер Юнайтед клубээс авч, 4 жилийн гэрээ байгуулж байсан бөгөөд энэ гэрээ ирэх хавар дуусах байсан юм. Аргентин хагас хамгаалагч Францын багт ирээд өнгөрсөн 3 жилийн хугацаанд 2 удаа лигийн аварга, 3 удаа Холбооны цомын аварга, 3 удаа Лигийн цомын аварга болжээ. Мөн 134 тоглолтод оролцож, 55 гоол оруулснаас гадна 56 гоолын дамжуулалт өгсөн байна.
Сэтгэгдэл бичигдээгүй байна