Сүүлийн жилүүдэд манай дугуйн спортын тамирчид өмнөд хөршид зохион байгуулагддаг уралдаан тэмцээнд тогтмол оролцож, амжилт гаргаж байгаа билээ. Энэ 7 хоногийн эхний өдөр Хятад улсын Юннань хотноо “Үзэсгэлэнт Юннань 2018” олон улсын “Гранфондо” цувралын 3 дахь гараа явагдаж, Монгол Улсын тамирчин Б.Мягмарсүрэн тус наадмын эрэгтэйчүүдийн ангилалд тэргүүн байр эзэлсэн байна. 3 дахь гараа далайн түвшнээс 1400 метрийн өндөрт ууланд болсон бөгөөд Монголын тамирчин Б.Мягмарсүрэн 148 км замыг гурван цаг 56 мин 54 секундэд туулж уралдааныг тэргүүлжээ. "Гранфондо" уралдаан нь 1970 онд анх Итали улсад зохион байгуулагдаж байсан холын зайн уралдаан юм. Юннаний "Гранфондо" уралдаан 2014 оноос жил бүр зохион байгуулагдаж байгаа билээ. Энэ жил 26 орны 1500 орчим тамирчин оролцсон байна.
Сэтгэгдэл бичигдээгүй байна