Сөүлд нийтийн байранд гал гарч, 7 хүн амиа алдлаа

2018/11/09
БНСУ-ын нийслэл Сөүл хотын Квансу-дон дүүрэгт түрээсийн нийтийн байрны зориулалтаар ашигладаг байшингийн гуравдугаар давхарт түймэр гарч, долоо хүн амиа алдан 20 хүн бэртэж гэмтсэн байна.  Түймрийг унтраахад 52 машин, 173 гал сөнөөгч оролцжээ. 30 гаруй жилийн өмнө барьсан байшинг гал унтраах автомат хэрэгслээр тоноглоогүй байсан гэнэ. Квансу-дон дүүрэгт гадаадын иргэд, тэр дундаа монголчууд цөөнгүй амьдардаг гэнэ. Түймрийн шалтгааныг хараахан тогтоогоогүй ба гадаадын иргэд өртсөн эсэх талаар мэдээлэл одоогоор гараагүй байна.

 

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна