ОХУ-ын Гамелеягийн нэрэмжит төвийн “Спутник V” коронавирусний вакциныг Ирак болон Лаост бүртгэжээ.
Оросын Шууд хөрөнгө оруулалтын сангийн мэдээлснээр, вакциныг хоёр улс хоёуланд нь эмнэлзүйн нэмэлт туршилт явуулахгүйгээр түргэвчилсэн журмаар бүртгэжээ. Тийнхүү “Спутник V” вакциныг 45 улс хэрэглэхийг зөвшөөрөөд байна.
"Спутник V" вакциныг бүртгэсэн 45 улсын нийт хүн амын тоо 1.2 тэрбум давжээ. Ойрхи Дорнодод Оросын вакциныг 8 улс бүртгээд байгаа бөгөөд вакцины нийлүүлэлт өссөөр байна. "Спутник V" нь коронавирустэй тэмцэхэд зориулагдсан дэлхийн гол вакцинуудын нэг болооод байна” хэмээн Оросын Шууд хөрөнгө оруулалтын сангийн тэргүүн Кирилл Дмитриев мэдэгджээ.
Европын эмийн агентлаг Оросын “Спутник V” вакциныг бүртгэх ажлыг пүрэв гарагт эхлүүлжээ. Энэ үйл явц нэг сар орчмын хугацааг эзэлж магадгүй байна. Европын Холбооны нутаг дэвсгэрт Оросын вакцин бүртгэгдвэл Европын хэд хэдэн улс Оросын вакциныг худалдаж авахад бэлэн буйгаа мэдэгдсэн байна. Тухайлбал, Словак улс Европын Холбооны бүртгэлийг хүлээлгүйгээр “Спутник V” вакцинаас авсан байна.
Эх сурвалж: Монцамэ агентлаг
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна