"Дэлхийн жижиг, дунд үйлдвэрийн өдөр-2022" арга хэмжээг зохион байгуулж байна

Өчигдөр 11 цаг 01 минут

НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас жил бүрийн зургаадугаар сарын 27-ны өдрийг дэлхийн эдийн засаг, нийгмийн тогтвортой хөгжилд жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн оруулсан хувь нэмрийг олон нийтэд сурталчлах, дэмжих зорилгоор "Дэлхийн жижиг, дунд үйлдвэрийн өдөр" болгон тэмдэглэдэг.

Тус өдрийг тохиолдуулан Жижиг, дунд үйлдвэрийн газар, Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ, Нийслэлийн Бизнес, инновац хөгжлийн газар хамтран "Дэлхийн жижиг, дунд үйлдвэрийн өдөр-2022" арга хэмжээг зохион байгуулж байна.

Энэхүү арга хэмжээ нь Сүхбаатарын талбайд зургаадугаар сарын 24-27-ны хооронд дөрвөн өдрийн турш үргэлжилнэ. Энэ өдрүүдэд Монгол Улсын 21 аймаг болон нийслэлийн есөн дүүргийн 300 гаруй аж ахуйн нэгжийн 3000 орчим бүтээгдэхүүн, үйлчилгээг олон нийтэд дэлгэн танилцуулах юм.

Эх сурвалж: Ulaanbaatar.mn

В. Цэнд-Аюуш 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.155.69
    Өчигдөр

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах