ИРАН: Украины нисэх онгоцыг сөнөөсөн хэргийн сэжигтнүүдийг баривчилжээ

2020 оны 01 сарын 15

Ираны Засгийн газар Украины нисэх онгоцыг буудаж унагахад гол үүрэг гүйцэтгэсэн гэгдэж буй хүмүүсийг өчигдөр баривчилжээ.

Эрх баригчдынхаа хариуцлагагүй үйлдэлд бухимдсан иргэд нийслэл Тегеран хотод дөрөв дэх өдрөө жагсаж байгаа юм. Жагсагчдын дунд оюутнууд голдуу байгаа бөгөөд тус улсын шашны тэргүүн Аятолла Аль Хамениг огцрохыг шаардаж байна. Тэрээр 30 гаруй жил Ираны дээд удирдагчийн албыг хашиж байгаа юм.

Өнгөрсөн долоо хоногийн Лхагва гарагт Украины авиа компанийн нисэх онгоцыг алдаа гаргаж пуужингаар харвасны улмаас 176 хүн амь үрэгдсэн билээ.

Arslan.mn

Өчигдөр Ираны ерөнхийлөгч Хасан Рухани нисэх онгоц унагасан явдлыг “өршөөж боломгүй алдаа” гэж тодорхойлоод буруутныг олж шийтгэхээ амласан юм.

Эх сурвалж: vox.com

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.