Б.Жавхлан: Алтны үнэ өндөр байгаа ч манайд эргэлтэд оруулах орд алга

Х.Есү
1 цаг 2 минутын өмнө

УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хороон дарга Б.Жавхлантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

ТЭрбээр, “Ордуудаа бүгдийг нь л эргэлтэд оруулмаар байна. Монгол Улсын валютын нөөц нэмэгдэж л байвал энэ моментийг ашиглах хэрэгтэй. Сүүлийн 20 жил манай хайгуулын бодлого алдагдчихсан учраас алт үнэ нь өндөр байгаа ч гэсэн эргэлтэд орох орд байхгүй. Оргил үедээ 22 тонн хүрдэг байсан юм. Одоо 20 хүрэхгүй байна.

Ашигт малтмалын хууль ороод ирсэн эргээд сэргэх байх. Гэхдээ хугацаа орно. Тиймээс бэлэн байгаа ордуудаа эргэлтэд оруулах л хэрэгтэй. Үүнийг би бүрэн дэмжинэ. Ордын эзэн нь хэн байх нь хамаа алга. Ашиглалтад л оруулмаар байна" гэлээ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна