Боловсролын сайд Л.Энх-Амгалангаас дараах тодруулгыг авлаа.
Улсын хэмжээнд нийт 43 мянган хүүхэд элсэлтийн шалгалт өгөхөөр бүртгүүлсэн байна. Өчигдар 34400 хүүхэд Англи хэлний шалгалтаа өгсөн. Үүнтэй уялдуулан зарим нэг сошиал хаягуудаар сэдэв задарсан гэх худал мэдээлэл гарсан. Шалгаж үзэхэд, ямар нэг алдаа байгаагүй, задраагүй. Энэ жилийн ЭШ-ыг Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан онцгой комисс зохион байгуулж, ажиллаж байгаа. Энэ хүмүүс орой бүр хуралдаж байгаа.
Аймаг, нийслэл, дүүргүүдийн Боловсролын газрын дарга нар ажиллаж байна. Мөн цахилгааны эрчим хүч, цахим хэрэглээг хянах, цагдаа, ТЕГ-ын бүх хяналт дор бүх тестүүд нээгдэж, хаагдаж байгаа. Хүүхдүүдийн оноо автомат машинаар тоологдож байгаа.
Улсын хэмжээнд 55 сургууль дээр ЭШ-ын үйл ажиллагаа зохион байгуулж байна. Бүх үйл ажиллагаа өндөр хяналтад явагдаж байгаа.
Би өнгөрсөн хугацаанд Баян-Өлгий аймгийн боловсролд онцгой анхаарсан. 2021-2024 онд Боловсролын сайдаар ажиллаж байхад харьяа байгууллагын бүрэлдэхүүнтэй нийт 30-40 хүн Баян-Өлгий аймагт хоёр удаа очиж ажилласан. Үүний үр дүнд Баян-Өлгий аймгийн боловсрол харьцангуй сайжрах хандлага сүүлийн 2-3 жил гарч байна. Гэхдээ бусад аймагтай харьцуулахад муу байгаа. Тэр тусмаа Монгол хэл.
Баян-Өлгий аймагт энэ жилийн есдүгээр сараас өмнө нийт цэцэрлэг сургуулиудын захирал, монгол хэлний багш нарыг аттастачлъя гэж байгаа. Одоо нэгдүгээр ангийнхан төрөлх хэлээрээ, II-VI ангийнхны зарим хичээл нь монгол хэлээр, VI ангиас хойш монгол хэлээр хичээллэх ёстой. Гэтэл яг бодит байдал дээрээ ийм байж чадахгүй байна. Тийм учраас Баян-Өлгий аймгийн багш нарын чадавхыг сайжруулах талаас бид онцгойлон ажиллах ёстой.
Өмнө нь 35 багш аваачиж ажиллуулж байсан. Тодорхой үр дүнд хүрч байгаа. Энэ арга хэмжээнүүдийг яаралтай авч хэрэгжүүлнэ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна