Р.Эмүжин: Золгох гээд зовлон солилцохгүй ээ

2020 оны 02 сарын 10

Үнэгэн шар лоовуузтай, үзвээс олон бодолтой, нойр хоолонд дэндүү сайн, ном эрдэмд заримдаа мэргэн хүүхэн байна аа.

Цагаан сараар уу, хэдхэн бууз чимхээд, хэдүүлхнээ золгоод, айл хэсэхгүй, амтай уруултай болгонд үнсүүлэхгүй…цаг наашилж, цар тахал дарагдсаны дараа ахмад настнуудынхаараа амжаад бууж мордоно оо. Тэр үед зассан тавагтай угтах шаардлагагүй, заавал ууц өвчүүтэй байх хэрэггүй, бууз банш гэхгүй, бэлэг сэлт тосохгүй, олдсоныг идэж, таарсныг амтархаж, өвлийн өнтэй, хаврын уртыг хэлэлцэж, өнжин суугаад өнгөтэйг ярилцаад гарна.

Тэгээд ч Цагаан сарын баяр гэдэг чинь тэрлэг дээлэндээ хөлстэй зүдэрч, тэвэрсэн хүүхдээ нулимстай ядрааж, золгосон ахмад настнаа ачаатай цуцаах ёстой нүсэр хүнд нүүдэл, нүгэл буяны алба ч биш.

Ял биш баяр, ямба биш заншил, уралдаан биш уламжлал, будлиан биш бурханчлал…арга билгийн ухаанаар ашид энхийг хэлэлцэх учиртай болохоос айдас тээж гүйгээд, ам хамраа нуугаад, ханиасан болгоноос сэжиглэж, харсан болгоноос цэрвэж явах гэж яршиг…за юу, за.

Золгох гээд зовлон солилцохгүй ээ.

Р.Эмүжин

Сэтгэгдэл (2)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2020 оны 02 сарын 11
64.119.23.219
Ардаа

Зөв сайхан ойлгомжтой бичжээ. Үнэхээр бурхнаас заяасан ухаан . Чиний зохиолуудаас олж уншихаар шийдлээ.

2020 оны 02 сарын 11
202.9.40.184
Зочин

Урамтай.Авьяастай .Уншаад баймаар бичлэгтэй.Баярлалаа.