Их Британийн иргэний коронавирусийн халдвар дамжуулсан СХЕМ

2020 оны 02 сарын 13

Шинэ коронавирусийн голомт болох Ухань хотод очиж байгаагүй Британийн иргэн нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдэд Сингапурт болсон бизнесийн хуралд оролцжээ. Уг хуралд тэрээр 100 гаруй төлөөлөгчийн хамтаар оролцсон бөгөөд төлөөлөгч дунд Хубэй мужаас ирсэн Хятад нэг иргэнээс вирусийн халдвар авсан нь тогтоогдсон байна. Энэхүү хурлын дараа тэр Франц улс руу нисэж, нэгдүгээр сарын 24-28-ны өдрүүдэд Альпийн нуруунд цанаар гулгажээ. Тэнд байх хугацаандаа нутгийн хэсэг иргэнтэй хамтдаа аялсан бөгөөд хэд хоногийн дараа гэртээ харьсан байна.

Энэ бол зөвхөн нэг хурал биш, Сингапур нь бизнес уулзалт, олон улсын аялагч жуулчдын очих хамгийн тохиромжтой газар юм.

 

Singapore is a top destination for travellers and international meetings

Түүнийг гэртээ харих мөчид коронавирусийн халдварын шинж тэмдэг илэрчээ. Одоогийн байдлаар 11 иргэнд уг вирусийг халдаасан гэж үзэж байгаа аж. Тухайлбал Их Британи 5, Франц 5, Испанийн нэг иргэнд вирусийн халдвар авсан байх тохиолдлууд бүртгэгджээ. Тэрээр одоо Лондоны эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.

A meeting in Singapore helped to spread the virus

Амны хаалтны хомсдол үүсэв

Сингапурын Хэвлэл мэдээллийн хэрэгслээр амны хаалтыг зөвхөн өвчтэй болон ханиалгатай  үед л өмсдөг гэсэн зөвлөмжид тус улсын иргэд итгэдэггүй болохыг харуулж байна. Мөн олон мянган иргэн Хятадтай хиллэдэг хилээ хаахыг хүсчээ.

Anti-fake news laws are being used to combat misinformation

Х.Дэлгэрэх

Эх сурвалж:  BBC

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.